Thursday, May 8, 2014

Coca-Cola нөлөө

“Coca-Cola” ундааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хор уршигын талаар бид урьд нь нийтэлж байсан. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энэхүү асуудлыг хөндөж авсан нь ч учиртай.
Дэлхийн 200 гаруй улс оронд борлуулагдаж байгаа энэ ундаанаас болж таргалалт, ясны сийрэгжилт, тархины саатал, бүр кола ундаанд донтож дахин хэрэглэхгүй л бол байж чадахаа байсан явдал ихэсч буй талаар гадаадын сайтуудад бичээтэй байна. Тэр ч байтугай зарим оронд “Coca-Cola” ундааг худалдахыг хориглоод удаж буй.
Америк, Энэтхэг гээд олон орны эмч мэргэжилтнүүд болон жирийн хэрэглэгчид  кола ундаа нь хоромхон зуур сэтгэл санааг сэргээдэг боловч алсуураа бидний эрүүл мэндэд хор нөлөөтэй байна гэдгийг баримтаар өгүүлсэн байдаг. Дэлхийн олон улс орны иргэдийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс ийнхүү санаа тавьж байна.
cola1Харин энэ удаад манай орны хувьд кола ундаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байдгийг судалсан судалгаа байдаг эсэхийг тодруулахаар Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний Төв –д очлоо.
Ингээд тус төвийн Хоол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Ч.Нямрагчаагаас энэ талаар тодруулахад:
-“Одоохондоо кола ундааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг судалсан судалгаа манайд байхгүй. Харин эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаа УБ хотод буй ерөнхий боловсролын сургуулийн орчимд хэр байна, хэр нягтралтай байна вэ  гэдгийг судалж үзсэн.
Эрүүл бус хоол хүнс гэдэгт бүх төрлийн хийжүүлсэн ундаа, жимсний агууламж багатай чихэр ихтэй жүүс, төрөл бүрийн цай, түргэн хоол орно.
ЕБСургуулиудыг тойрон маш нягтралтай байдаг нь судлагдсан. Сургуулийн ойр орчимд 50 м-ийн дотор 500 метртэй харьцуулахад эрүүл бус хооллолтын сурталчилгаа хүүхдүүдэд харьцангуй их чиглэгдсэн байдаг нь харагдсан.
Ер нь ундааны сурталчилгааны 50 хувийг кола ундаа эзэлдэг. Дэлгүүр, цайны газрын хаяг шошго, ширээ сандал дээр коланы реклам харьцангуй их байдаг. Улмаар хүүхдүүдэд танил болж үүнийг уух нь зүйтэй юм байна гэсэн сэтгэл төрүүлдэг” гэсэн хариултыг өгсөн юм.
Үүнээс харахад манай мэргэжлийн байгууллагынхан иргэдийнхээ эрүүл мэндэд төдийлөн санаа зовдоггүй бололтой.
Насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт 18 грамм, эмэгтэй хүн 16 грамм хэрэглэх нь эрүүл мэндэд хор учруулахгүй гэж үздэг аж. Гэвч хоногт 18 грамм хэрэглэх хүн хэд бол оо. Нэг л уусан бол дахин уух хүсэл төрж өөрөөр хэлбэл донтдог шүү дээ. Үр дүнд нь ийм төрлийн ундааг ихээр уувал цусан дахь триглицерид нэртэй бодисын агуулга эрс нэмэгддэг байна. Улмаар энэ бодис нь хүний биед хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэдэг. “Coca-cola” мэтийн хийжүүлсэн ундааг хэрэглэхээ зогсоож өөрсдийнхөө эрүүл мэндийг тэтгэе залуус аа

No comments:

Post a Comment