Thursday, May 8, 2014


Өөх тосны хэрэглээгээ багасгах тухай зөвлөмж: 
Дараах зөвлөмж нь таны өөх тосны хэрэглээгээ багасгахад тус болно гэдэгт итгэлтэй байна. Үүнд:
  • Хоолоо тосонд хуурч, шарахын оронд чанах, шарах шүүгээнд болгох, мөн ууранд жигнэх, бага усанд зөөлөн гал дээр жигнэх маягаар болгож болно. Эдгээр аргаар хоол хийхэд танд нэмэлт тос шаардлагагүй.
  • Махаа чанахаас өмнө нүдэнд үзэгдэж буй ил өөх, арьсыг авах
  • Дэлгүүрээс хүнс авахдаа тэдгээрийн шошгон дээрх мэдээллийг харьцуулан аль болох ханасан тос бага хэмжээгээр агуулж байгааг нь сонгох
  • Малын дотор гэдэсний өөх /бөөрний өөх, сэмж/ хоолондоо хэрэглэхгүй байх
  • Боломжоороо тослог багатай цагаан идээ хэрэглэх
  • Хоолондоо орох махны хэмжээг багасгаж, харин төрөл бүрийн хүнсний ногоо, буурцаг, шош, хатаасан ногоог их хэмжээгээр хийх
  • Мах, амьтны гаралтай өөх тосны оронд ургамлын тос хэрэглэх
  • Ургамлын тосоо хэрэглэхдээ савнаас нь шууд хийхгүйгээр хоолны халбагаараа хэмжиж хийх. Энэ нь тосоо багасгахад тус болохуйц арга юм.
  • Сэндвич хийхдээ аль болох цөцгийн тос түрхэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тослог багатай маргарин сонговол нимгэн түрхэх ёстой билээ. 
Өөх тосны хэрэглээгээ багасгая гэвэл амьтны гаралтай өөх тосыг хэрэглэхгүй байх нь хамгийн чухал гэдгийг битгий мартаарай

No comments:

Post a Comment