Thursday, May 8, 2014

Зохистой хооллох дадал эзэмших ухаалаг шийдвэрийг зөвхөн тө өөрөө л гаргана

Хооллох дадлаа аажмаар өөрчлөөрэй
Та хоол хүнсээ нэг дор шууд эрүүл, зохистой болгох гэж оролдох нь амьдрал дээр боломжгүй бөгөөд тийм ч сайн зүйл биш юм. Бүгдийг нэг дор огцом өөрчлөх нь ихэнх тохиолдолд өөрийгөө хуурсан хэрэг болдог ба эсвэл төлөвлөсөн хоолоо идэж чадахгүйгээс болж шантарч бууж өгөхөд хүрдэг талтай. Иймээс жижиг зүйлээс өөрчлөлтийг эхлэх хэрэгтэй. Жишээ нь, өдөрт нэг удаа дан ногооны салат идэх, хоол хийхдээ амьтны гаралтай өөх тосны оронд ургамлын гаралтайг нь сонгох гэх мэт. Иймэрхүү жижиг өөрчлөлтийг та дадал болгон хэвшүүлснээр цаашдаа илүү олон төрлийн эрүүл хүнсийг хоолондоо хэрэглэдэг болно.
Хэтрүүлэн идэж болохгүй
Хэтрүүлэн идэхгүй байх нь эрүүл хооллолтын гол үндэс юм
Эрүүл хооллолтын гол суурь үндэс нь идэх хоолныхоо хэмжээг зөв тохируулах явдал юм. Бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бид нүүрс ус, уураг, өөх тос, эслэг, аминдэм зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай шимт тэжээлийн бодисыг зохистой хэмжээнд агуулсан хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй.
Зохистой хэмжээгээр идэх буюу нэг удаагийн хэрэглээгээ зөв тохируулах хэрэгтэй
Хоолыг аль болох жижиг аягаар удаан идэж сурах хэрэгтэй. Хоолныхоо их багыг бусад зүйлийнхтэй харьцуулан дүрслэн бодох нь хэмжээг зөв тохируулахад тусалж болно. Жишээ нь, тахиа, загас, бусад махыг хоолонд хийхдээ гар нүүрийн савангийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр, салатанд ургамлын тосыг цайны халбагаас илүүгүй, талхыг уян дискнээс томгүй байх гэх мэтээр дүйцүүлэн тааруулж хэрэглээрэй

No comments:

Post a Comment