Талх, ялангуяа хивэгтэй болон бүдүүн ширхэгтэй гурилаар, бүхэл үрээр хийсэн талх , хар талх зэрэг нь зөв зохистой хооллолтын нэг хэсэг болсон бүтээгдэхүүн юм.
Талх нь гоймон, төмс, будаа зэрэг цардууллаг хүнсний нэгэн адил хоногт хэрэглэх хоол хүнсний гуравны нэгийг эзлэх ёстой.
Бүхэл үрийн болон бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн хивэгтэй, хар талх нь ихээхэн тэжээллэг хүнс бөгөөд В, Е аминдэм, эслэг, бусад олон төрлийн эрдэс бодис ихтэй. Цагаан талх ч гэсэн аминдэм, эрдэс бодис агуулдаг боловч бүхэл үрийн болон бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн, хивэгтэй, хар талхтай харьцуулахад эслэгийн хэмжээ багатай. Зарим хүн гурилнаас харшилтай, эсвэл таргалуулдаг гэж үзэн талхнаас татгалзах явдал байдаг. Гэхдээ ямар ч хүнсний зүйлийг хэрэглээнээсээ хасахын өмнө эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь гурилан бүтээгдхүүнээс татгалзсанаараа эрүүл мэндэд ашигтай олон төрлийн шим тэжээлт бодисыг хэрэглэхгүй өнгөрөөж болзошгүй юм.

No comments:
Post a Comment