Сахарыг одоогоос 2300 гаруй жилийн өмнө анх энэтхэгчүүд нээсэн гэдэг. Сахар бол бүх цардууллаг хүнсний үндсэн элемент юм. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианд сахар байдаг. Гэхдээ энэ бол дэлгүүрээс таны авдаг гялгар ууттай сахар биш.
Тэгэхээр бидний өдөр тутам хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг сахар чинь чухам юу вэ?
Сахарыг бидний эрүүл мэндэд тустай ургамал болох чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг ба тэдгээрийг ургаж гүйцсэний дараа тэдгээрт агуулагдах бусад бүх эрдэс давс, витаминаас нь салгаж, боловсруулдаг. Дараа нь буцалгаж, шохойн хүчил, нүүрстөрөгчийн хий, бусад хүсмээргүй зүйлстэй хольж, бяцхан талст хэлбэртэй болгохын тулд дахиад л янз бүрийн хүчлээр цайруулж, модны нүүрсээр шүүдэг. Энэ үед химийн найрлагыг нь шалгахад, үнэндээ хоол биш хор болсон байдаг!
Сахар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Францын нэгэн эрдэмтэн өөрийн хийсэн сонирхолтой туршилт, судалгаагаар их хэмжээгээр сахар хэрэглэх нь хар тамхи хэрэглэсэнтэй адил болохыг баталсан байдаг. Сахар хүний салст мембран, эд эс, булчирхай, цусны судас, нарийн гэдэсний замыг цочроон үрэвсүүлдэг.
Нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг!
Сахар ялангуяа хүүхдийн шүдэнд маш муу! Тухайлбал чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг. Нян, бактери энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг.
Мөн сахарыг хэтрүүлэн хэрэглэснээс болж бага насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд төрөл бүрийн харшил илэрдэг болох нь нотлогдоод байна.
Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй тул /100 гр сахар 409,2 ккал илчлэгтэй/ илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог.
Энэ бүхэн юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлэхэд, та хэдийчинээ их сахар хэрэглэнэ, төдийчинээ их өвчин тусах магадлалтай! Сахар их хэрэглэдэг хүмүүс ханиад томуу их тусдаг. Таны бие махбодийг бактери, вирустай тэмцэхэд идсэн сахар чинь саад болдог. Сахар идсэний дараа бид урьдынхаасаа бага юм өргөж, арай удаан гүйж, эмх цэгцгүй бодож сэтгэж, илүү их ядардаг болно. Шуудхан хэлэхэд сахар таныг сульдаадаг!
Сахарын хэрэглээг хязгаарлах нь
Төрөл бүрийн чихэр, хийжүүлсэн ундаа, янз бүрийн жимсний шүүс, бялуу, өөр маш олон хүнсний бүтэгдэхүүн сахарын агууламжтай.
Одоо бид энэ талаар мэдсэн тул яавал зохилтой вэ? Тэр бүх амттанаас татгалзах хэрэгтэй гэж би бодохгүй байна! Гэвч бүх юманд тохирсон газар, цаг хугацаа гэж байдаг. Тиймээс жимс жимсгэнэ, хүнсний ногоонд байдаг байгалийн амтыг таашааж сураарай. Эдгээрийг өдөр бүрийн гол хүнсээ болгон амтархан ид! Чихэрлэг ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой байдаг. Чихэрлэг ногоонд эрдэнэшиш, лууван, манжин, улаан манжин зэрэг орно. Төрөл бүрийн жимс нь эрүүл хоолны дэглэм барихад амин чухал ач холбогдолтой. Жимсний агууламжид эслэг, аминдэм, үл исэлдүүлэгч их хэмжээтэй агуулагдсан байдаг. Сахарыг зөгийн бал, бурмаар орлуулах нь илүү үр дүнтэй. Бурам нь сахараас бага илчлэгтэй байдаг. Илүүдэл жинтэй хүмүүс сахарыг төрөл бүрийн сахар орлуулагчаар орлуулах нь байдаг ч энэ нь эрүүл мэндэд төдийлөн сайн биш.
Амттан идэхийн жаргал болсон сахарыг онцгой тохиолдолд, баярын өдрүүдэд л зориулж хямгадаарай!
No comments:
Post a Comment