Thursday, May 8, 2014

эрүүл амьдрах хэв маяг

Сүүлийн жилүүдэд эрүүл идэвхтэй амьдарцгаая хэмээн их ярьж уриалах болсон. Харин та эрүүл идэвхтэй амьдарч чадаж байна уу? Энэ бол их амархан. Хэрэв та л  хичээвэл шүү дээ. Ердөө л идэвхтэй хөдөлгөөнтэй байж хоол ундандаа жимс хүнсний ногоо түлхүү хэрэглэж хорт зуршилд автахгүй бай. Тэгээд л болоо…1.    Идэвхтэй хөдөлгөөн
Хүүхэд хорвоод мэндлэхдээ хөдөлж , аьмсгалж уйлдаг биз дээ.  Энэ бол хүний мөнхийн хөдөлгөөний эхлэл.  Хөдөлгөөн багасгавал зүрх судасны өвчинд нэрвэгдэнэ.  Ер нь зүрх бол хүнийг амьдруулагч чухал эрхтэн юм.  Дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 59 хувь нь хөдөлгөөний дутагдлаас болдог.  Хөдөлгөөн олон хэлбэртэй . Жишээлбэл аэроик дасагл хөдөлгөөн хийвэл биед хуримтлуулсан өөх тосыг ихээр задалж, цусны сахарын хэмжээг бууруулах,  зүрхэнд судасжилт шинээр үүсгэн судасны уян чанарыг сайжруулан цус харвалтаас сэргийлнэ. Өдөрт 30 минутаас доошгүй дасгал хөдөлгөөн хийхэд артерийн даралтыг багасгаж, оюун ухааны ажиллах чадвар, биеийн эсэргүүцэл, ясны бэхжилтийг сайжруулан гоо сайхан, залуу байдлаа хэвээр хадгалж баяр баясалтай байх болно.
2.    Эрүүл зөв хооллолт
Эрүүл хооллолт гэдэг нь нэг удаагийн хоолондоо 10-аас доошгүй ногоо жимс хэрэглэхийг хэлдэг. Энэ нь лабораторийн шинжилгээгээр батлагдвал эрүүл хоол гэж үзэх ёстой байдаг.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж , дэлхий нийтийн жишгээр нийтлэг хэд хэдэн эрсдэлийг нэгэн зэрэг бууруулдаг  шинэ арга хандлага, үйл ажиллагаанд шилжих нь чухал байгаа юм.  Яагаад ногоо жимсийг хоол унданд илүү хэрэглэх ёстой вэ?
Хүнсний ногоо нь шингэц сайжруулж, энерги үүсгэх амин дэмүүдийг агуулж байхын зэрэгцээ биед үүсч байдаг хорт нэгдлүүдийг саармагжуулж өөх тосыг биеэс зайлуулдаг онцлогтой юм. Биед хоргүй амин дэм, микроэлементийг агуулдаг хивэг, арвайн гурил, 2-р гурил түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь өтгөн хатахаас сэргийлж, гэдэс дотрыг цэвэрлэдэг. Хүмүүсийн эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зөвлөмжийг ДЭМБ-аас гаргаснаар  зөв хооллож, цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийвэл цусны даралт буурч, биеийн жин 10 кг тутамд 5-10 мм мубаар хасагдах, хоолны давсыг багасгавал 2-3 мм муб- аар буурдаг.  Хоолны давс хоногт 4-6 гр байх ёстой. Загас, тарвага, адууны өөх, тос, чацаргана, наранцэцэг, оливын тосыг зохих хэмжээгээр хэрэглэвэл  хүний махбодийг А, Д, Е, К амин дэмээр хангаж  эд эсийг сэргээнэ. Хүн зөв хооллож байвал дунджаар артерийн даралтыг 8-14 мм муб – аар бууруулдаг гэж эрдэмтэд үздэг аж.
3.    Хорт зуршлаа хаях
Архийг яагаад хортой гэж үздэг вэ?  АНУ, ОХУ, Япон, Англи зэрэг оронд хисэн судалгаагаар архийг нэг стандарт тунгаас хэтрүүлэн удаан хугацаагар хэрэглэвэл элэг хатууран хавдар болно гэжээ. Архинаас болж нойр булчирхай үрэвсэх, оюуны чадвар алдагдах, бэлгийн чалх буурах өвчинд амархан нэмэгдэнэ. Тамхи нь архинаас илүү хортой.  Тамхи татах нь хүнд ямар ч ач тус өгөхгүй, махбодийг хамгийн аюултайгаар хордуулдаг. ДЭМБ-ийн судалгаагаар өдөрт 10 ш тамхи татдаг хүнийг архаг тамхичин гэж үздэг байна. Тамхины найрлаганд байдаг никотин нь зүрхийг тэжээгч судсуудыг агшилтын байдалд байлган улмаар хатуурч нарийсгасаа шигдээс болох аюулд хүргэдэг.  Бас цус өтгөрөн гуурсан хоолой үрэвсэж уушигнйы архаг өвчин үүснэ.  Тодорхой хугацааны дараа уушиг, нойр булчирхай, бөөр ходоод, улаан хоолой хорт хавдар үүсгэдэг юм. Иймээс хүн бүр аливаа хорт зуршлаа ялж, эрүүл мэнддээ анхаарч чадвал өвчин зовлонгүй, урт удаан жаргалтай амьдрах бүрэн боломжтой.
Эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлцгээе!

No comments:

Post a Comment