Thursday, May 8, 2014

hhb1 bymbajal biy daalt

ханиаднаас сэргийлэх

Ханиалга дөнгөж эхэлсэн үед хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илэрч буй үед амархан аргаар гэрийн нөхцөлд дарж болох аргуудаас зөвлөе.
Зөгийн балаар ханиад дарах арга:
-Нэг цайны халбага зөгийн балыг 2,5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэндээ тав таван дуслаар дусаах
-Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ
-Нярай хүүхдэд 1 цайны халбага зөгийн балыг 2 цайны халбага бүлээн усанд уусгана. Энэ шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлэхэд сайн.
Сүүгээр ханиад дарах арга:
-500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө.
-Сүүнд чихэр өвс чанаж ууж болно.
-Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог.
Хий ханиалгасан үед:
-Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр-ыг хийж 30 минут буцалгаад өдөрт З удаа хоолны халбагаар ууна
-Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно
-Яншуй 3 ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө
-Том хүнд 5 ш янлуй 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь ууна
-Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж уугаарай.
Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга:
Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй. Мөн 1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна.
Ханиадны шинж тэмдэг хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, шархирах шинжүүдээр илэрнэ. Ийм үед
1.Дулаан байх
2.Амин дэмээр баялаг хоол хэрэглэх
3.Их хэмжээний шингэн уух хэрэгтэй. 

Coca-Cola нөлөө

“Coca-Cola” ундааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хор уршигын талаар бид урьд нь нийтэлж байсан. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энэхүү асуудлыг хөндөж авсан нь ч учиртай.
Дэлхийн 200 гаруй улс оронд борлуулагдаж байгаа энэ ундаанаас болж таргалалт, ясны сийрэгжилт, тархины саатал, бүр кола ундаанд донтож дахин хэрэглэхгүй л бол байж чадахаа байсан явдал ихэсч буй талаар гадаадын сайтуудад бичээтэй байна. Тэр ч байтугай зарим оронд “Coca-Cola” ундааг худалдахыг хориглоод удаж буй.
Америк, Энэтхэг гээд олон орны эмч мэргэжилтнүүд болон жирийн хэрэглэгчид  кола ундаа нь хоромхон зуур сэтгэл санааг сэргээдэг боловч алсуураа бидний эрүүл мэндэд хор нөлөөтэй байна гэдгийг баримтаар өгүүлсэн байдаг. Дэлхийн олон улс орны иргэдийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс ийнхүү санаа тавьж байна.
cola1Харин энэ удаад манай орны хувьд кола ундаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байдгийг судалсан судалгаа байдаг эсэхийг тодруулахаар Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний Төв –д очлоо.
Ингээд тус төвийн Хоол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Ч.Нямрагчаагаас энэ талаар тодруулахад:
-“Одоохондоо кола ундааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг судалсан судалгаа манайд байхгүй. Харин эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаа УБ хотод буй ерөнхий боловсролын сургуулийн орчимд хэр байна, хэр нягтралтай байна вэ  гэдгийг судалж үзсэн.
Эрүүл бус хоол хүнс гэдэгт бүх төрлийн хийжүүлсэн ундаа, жимсний агууламж багатай чихэр ихтэй жүүс, төрөл бүрийн цай, түргэн хоол орно.
ЕБСургуулиудыг тойрон маш нягтралтай байдаг нь судлагдсан. Сургуулийн ойр орчимд 50 м-ийн дотор 500 метртэй харьцуулахад эрүүл бус хооллолтын сурталчилгаа хүүхдүүдэд харьцангуй их чиглэгдсэн байдаг нь харагдсан.
Ер нь ундааны сурталчилгааны 50 хувийг кола ундаа эзэлдэг. Дэлгүүр, цайны газрын хаяг шошго, ширээ сандал дээр коланы реклам харьцангуй их байдаг. Улмаар хүүхдүүдэд танил болж үүнийг уух нь зүйтэй юм байна гэсэн сэтгэл төрүүлдэг” гэсэн хариултыг өгсөн юм.
Үүнээс харахад манай мэргэжлийн байгууллагынхан иргэдийнхээ эрүүл мэндэд төдийлөн санаа зовдоггүй бололтой.
Насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт 18 грамм, эмэгтэй хүн 16 грамм хэрэглэх нь эрүүл мэндэд хор учруулахгүй гэж үздэг аж. Гэвч хоногт 18 грамм хэрэглэх хүн хэд бол оо. Нэг л уусан бол дахин уух хүсэл төрж өөрөөр хэлбэл донтдог шүү дээ. Үр дүнд нь ийм төрлийн ундааг ихээр уувал цусан дахь триглицерид нэртэй бодисын агуулга эрс нэмэгддэг байна. Улмаар энэ бодис нь хүний биед хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэдэг. “Coca-cola” мэтийн хийжүүлсэн ундааг хэрэглэхээ зогсоож өөрсдийнхөө эрүүл мэндийг тэтгэе залуус аа

эрүүл амьдрах хэв маяг

Сүүлийн жилүүдэд эрүүл идэвхтэй амьдарцгаая хэмээн их ярьж уриалах болсон. Харин та эрүүл идэвхтэй амьдарч чадаж байна уу? Энэ бол их амархан. Хэрэв та л  хичээвэл шүү дээ. Ердөө л идэвхтэй хөдөлгөөнтэй байж хоол ундандаа жимс хүнсний ногоо түлхүү хэрэглэж хорт зуршилд автахгүй бай. Тэгээд л болоо…1.    Идэвхтэй хөдөлгөөн
Хүүхэд хорвоод мэндлэхдээ хөдөлж , аьмсгалж уйлдаг биз дээ.  Энэ бол хүний мөнхийн хөдөлгөөний эхлэл.  Хөдөлгөөн багасгавал зүрх судасны өвчинд нэрвэгдэнэ.  Ер нь зүрх бол хүнийг амьдруулагч чухал эрхтэн юм.  Дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 59 хувь нь хөдөлгөөний дутагдлаас болдог.  Хөдөлгөөн олон хэлбэртэй . Жишээлбэл аэроик дасагл хөдөлгөөн хийвэл биед хуримтлуулсан өөх тосыг ихээр задалж, цусны сахарын хэмжээг бууруулах,  зүрхэнд судасжилт шинээр үүсгэн судасны уян чанарыг сайжруулан цус харвалтаас сэргийлнэ. Өдөрт 30 минутаас доошгүй дасгал хөдөлгөөн хийхэд артерийн даралтыг багасгаж, оюун ухааны ажиллах чадвар, биеийн эсэргүүцэл, ясны бэхжилтийг сайжруулан гоо сайхан, залуу байдлаа хэвээр хадгалж баяр баясалтай байх болно.
2.    Эрүүл зөв хооллолт
Эрүүл хооллолт гэдэг нь нэг удаагийн хоолондоо 10-аас доошгүй ногоо жимс хэрэглэхийг хэлдэг. Энэ нь лабораторийн шинжилгээгээр батлагдвал эрүүл хоол гэж үзэх ёстой байдаг.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж , дэлхий нийтийн жишгээр нийтлэг хэд хэдэн эрсдэлийг нэгэн зэрэг бууруулдаг  шинэ арга хандлага, үйл ажиллагаанд шилжих нь чухал байгаа юм.  Яагаад ногоо жимсийг хоол унданд илүү хэрэглэх ёстой вэ?
Хүнсний ногоо нь шингэц сайжруулж, энерги үүсгэх амин дэмүүдийг агуулж байхын зэрэгцээ биед үүсч байдаг хорт нэгдлүүдийг саармагжуулж өөх тосыг биеэс зайлуулдаг онцлогтой юм. Биед хоргүй амин дэм, микроэлементийг агуулдаг хивэг, арвайн гурил, 2-р гурил түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь өтгөн хатахаас сэргийлж, гэдэс дотрыг цэвэрлэдэг. Хүмүүсийн эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зөвлөмжийг ДЭМБ-аас гаргаснаар  зөв хооллож, цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийвэл цусны даралт буурч, биеийн жин 10 кг тутамд 5-10 мм мубаар хасагдах, хоолны давсыг багасгавал 2-3 мм муб- аар буурдаг.  Хоолны давс хоногт 4-6 гр байх ёстой. Загас, тарвага, адууны өөх, тос, чацаргана, наранцэцэг, оливын тосыг зохих хэмжээгээр хэрэглэвэл  хүний махбодийг А, Д, Е, К амин дэмээр хангаж  эд эсийг сэргээнэ. Хүн зөв хооллож байвал дунджаар артерийн даралтыг 8-14 мм муб – аар бууруулдаг гэж эрдэмтэд үздэг аж.
3.    Хорт зуршлаа хаях
Архийг яагаад хортой гэж үздэг вэ?  АНУ, ОХУ, Япон, Англи зэрэг оронд хисэн судалгаагаар архийг нэг стандарт тунгаас хэтрүүлэн удаан хугацаагар хэрэглэвэл элэг хатууран хавдар болно гэжээ. Архинаас болж нойр булчирхай үрэвсэх, оюуны чадвар алдагдах, бэлгийн чалх буурах өвчинд амархан нэмэгдэнэ. Тамхи нь архинаас илүү хортой.  Тамхи татах нь хүнд ямар ч ач тус өгөхгүй, махбодийг хамгийн аюултайгаар хордуулдаг. ДЭМБ-ийн судалгаагаар өдөрт 10 ш тамхи татдаг хүнийг архаг тамхичин гэж үздэг байна. Тамхины найрлаганд байдаг никотин нь зүрхийг тэжээгч судсуудыг агшилтын байдалд байлган улмаар хатуурч нарийсгасаа шигдээс болох аюулд хүргэдэг.  Бас цус өтгөрөн гуурсан хоолой үрэвсэж уушигнйы архаг өвчин үүснэ.  Тодорхой хугацааны дараа уушиг, нойр булчирхай, бөөр ходоод, улаан хоолой хорт хавдар үүсгэдэг юм. Иймээс хүн бүр аливаа хорт зуршлаа ялж, эрүүл мэнддээ анхаарч чадвал өвчин зовлонгүй, урт удаан жаргалтай амьдрах бүрэн боломжтой.
Эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлцгээе!

хоолны гурвалжин

эрүүл байхыг хүсвэл..........

дасгал-2

дасгал-1

Бие бялдраа чийрэгжүүлэхийн тулд өдөр бүр ЯВГАН АЛХ

Явган явах, цэвэр агаарт алхах нь хамгийн боломжтой, хүн болгонд хүртээлтэй хялбар дасгал юм. Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь алхах, явган явах гэж үздэг. Явган алхах зуураа өөрийнхөө бэлхүүснээс барихад дотоод булчингууд таны алхах тоолонгоор эрчимтэй ажиллаж байгааг мэдрэх болно. Энэ нь тусгайлсан тоног төхөөрөмж шаарддаггүйгээс гадна жилийн дөрвөн улирлын ямар ч цаг агаарт өөрийн тохиромжтой цагтаа хичээллэх боломжтойгоороо бусад дасгалаас давуу талтай.

 Толгойгоо эгцлэн, цээжээ цэхэлж, бөхийлгүй алхах хэрэгтэй. Гэдсээ бага зэрэг татаж, булчинг чангалсан байдалтай, биеэ эгц шулуунаар явах нь бэлхүүс нарийсгах, нурууны булчин чангалах, биеийн галбирт өөрчлөлт оруулахгүй байх чухал ач холбогдолтой дасгалд ордог. Алхалтын үед гар, мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гарын атгалтаа зөөлөн, мөр, гараа сул чөлөөтэй, тохойгоо хойш нь сайн гаргаж, урагш, хойш савж буй гарын хөдөлгөөн 90 хэмийн байрлалтай барьж алхах хэрэгтэй. Алхалтын хооронд амьсгал авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа буюу гурвын тоонд, эсвэл хоёр тасалж амьсгалаа аваад, хоёр тасалж гаргах зэрэг дөрвийн тоонд амьсгалаа хуваарилж алхах учиртай. Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болгон алхах нь хөлийн гуя, өгзөгний булчинд хүчтэй нөлөөлдөг. Алхмыг хөлийн өсгийгөөр эхлэн гишгэж, бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан, өлмийгөөр түлхэж дуусгана.
Алхахдаа хөлөндөө таарсан зөөлөн, спортын зориулалттай кейт өмсөж, салхи агаар нэвтрэх хөнгөн даавуун хувцас өмсвөл сайн. Эрүүл хүн өдөрт таван км эрчимтэй алхах хэрэгтэй байдаг.
Алхалт эхлэхээс 20 минутын өмнө нэг аяга ус ууж болно. Ам хатаж байна гэдэг нь таны биед ус дутагдаж байгаагийн эхний шинж тэмдэг юм. Алхалтын дараа юм уух болбол чихэрлэг, исгэлэн ундаа аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Нэг амьсгаагаар дуустал залгилж уух биш, бага багаар амсаж уух нь сайн.
Ойролцоогоор 10000 алхам хийхэд хүний бие 300 килокалори эрчим хүчийг ялгаруулдаг. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөр авах энергитэй тэнцдэг.

Хөдөлгөөний ач холбогдол

Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь хүний сэтгэлзүйд эергээр нөлөөлнө. Бие даасан байдлыг дээшлүүлнэ. Ганцаардлаас сэргийлнэ. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бухимдал, сэтгэл хямралыг арилгана. Өөдрөг дүр төрхийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийг бэхжүүлнэ.
Биеийн тамир, чийрэгжүүлэлт, спортоор хичээллэх үед хийх дасгал хөдөлгөөнийг дөрвөн үндсэн бүлэгт хуваадаг.
  1. Амьдралын идэвхтэй хэв маяг гэж өдөр бүр 10 минут буюу түүнээс дээш хугацаанд хэд хэдэн удаа шал угаах, шатаар өгсөж уруудах, гэрээ цэвэрлэх, агаар салхинд зугаалах зэрэг хөнгөнөөс дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн хийхийг хэлнэ.
  2. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэдэг нь өдөрт 30 минут, түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн болох алхах, гүйх, аялах, морь унах, ногоо арчлах, хүүхэдтэй тоглох гэх мэт биеийн хөдөлгөөн орно. Энэ хөдөлгөөний үед 20-30 минут орчим амьсгал, зүрхний цохилтын тоог нилээд нэмэгдүүлсэн эрчимтэй алхалтаас аажмаар шогших, гүйх зэрэг хөдөлгөөнийг ажлын байр, ажилдаа ирж очих, амралт чөлөөт цагаараа өөртөө тохируулан хийнэ.
  3. Бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөн гэдэг нь тухайн хүн 20 минут, түүнээс дээш хугацаагаар долоо хоногт тогтмол гурван удаа дунд зэргээс илүү идэвх шаардсан аэробик, усанд сэлэх, балет хийх гэх мэт дунд зэргээс илүү идэвх шаардсан бие бялдраа хөгжүүлэхэд чиглэсэн хөдөлгөөн хийхийг хэлнэ. Энэ дасгал хөдөлгөөнийг төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг

Зохистой хооллох дадал эзэмших ухаалаг шийдвэрийг зөвхөн тө өөрөө л гаргана

Хооллох дадлаа аажмаар өөрчлөөрэй
Та хоол хүнсээ нэг дор шууд эрүүл, зохистой болгох гэж оролдох нь амьдрал дээр боломжгүй бөгөөд тийм ч сайн зүйл биш юм. Бүгдийг нэг дор огцом өөрчлөх нь ихэнх тохиолдолд өөрийгөө хуурсан хэрэг болдог ба эсвэл төлөвлөсөн хоолоо идэж чадахгүйгээс болж шантарч бууж өгөхөд хүрдэг талтай. Иймээс жижиг зүйлээс өөрчлөлтийг эхлэх хэрэгтэй. Жишээ нь, өдөрт нэг удаа дан ногооны салат идэх, хоол хийхдээ амьтны гаралтай өөх тосны оронд ургамлын гаралтайг нь сонгох гэх мэт. Иймэрхүү жижиг өөрчлөлтийг та дадал болгон хэвшүүлснээр цаашдаа илүү олон төрлийн эрүүл хүнсийг хоолондоо хэрэглэдэг болно.
Хэтрүүлэн идэж болохгүй
Хэтрүүлэн идэхгүй байх нь эрүүл хооллолтын гол үндэс юм
Эрүүл хооллолтын гол суурь үндэс нь идэх хоолныхоо хэмжээг зөв тохируулах явдал юм. Бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бид нүүрс ус, уураг, өөх тос, эслэг, аминдэм зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай шимт тэжээлийн бодисыг зохистой хэмжээнд агуулсан хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй.
Зохистой хэмжээгээр идэх буюу нэг удаагийн хэрэглээгээ зөв тохируулах хэрэгтэй
Хоолыг аль болох жижиг аягаар удаан идэж сурах хэрэгтэй. Хоолныхоо их багыг бусад зүйлийнхтэй харьцуулан дүрслэн бодох нь хэмжээг зөв тохируулахад тусалж болно. Жишээ нь, тахиа, загас, бусад махыг хоолонд хийхдээ гар нүүрийн савангийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр, салатанд ургамлын тосыг цайны халбагаас илүүгүй, талхыг уян дискнээс томгүй байх гэх мэтээр дүйцүүлэн тааруулж хэрэглээрэй

Талхны тухай

Талхны тухай
Талх, ялангуяа хивэгтэй болон бүдүүн ширхэгтэй гурилаар, бүхэл үрээр хийсэн талх , хар талх зэрэг нь зөв зохистой хооллолтын нэг хэсэг болсон бүтээгдэхүүн юм.

 Талх нь гоймон, төмс, будаа зэрэг цардууллаг хүнсний нэгэн адил хоногт хэрэглэх хоол хүнсний гуравны нэгийг эзлэх ёстой.
Бүхэл үрийн болон бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн хивэгтэй, хар талх нь ихээхэн тэжээллэг хүнс бөгөөд В, Е аминдэм, эслэг, бусад олон төрлийн эрдэс бодис ихтэй. Цагаан талх ч гэсэн аминдэм, эрдэс бодис агуулдаг боловч бүхэл үрийн болон бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн, хивэгтэй, хар талхтай харьцуулахад эслэгийн хэмжээ багатай. Зарим хүн гурилнаас харшилтай, эсвэл таргалуулдаг гэж үзэн талхнаас татгалзах явдал байдаг. Гэхдээ ямар ч хүнсний зүйлийг хэрэглээнээсээ хасахын өмнө эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь гурилан бүтээгдхүүнээс татгалзсанаараа эрүүл мэндэд ашигтай олон төрлийн шим тэжээлт бодисыг хэрэглэхгүй өнгөрөөж болзошгүй юм. 

Өөх тосны хэрэглээгээ багасгах тухай зөвлөмж: 
Дараах зөвлөмж нь таны өөх тосны хэрэглээгээ багасгахад тус болно гэдэгт итгэлтэй байна. Үүнд:
  • Хоолоо тосонд хуурч, шарахын оронд чанах, шарах шүүгээнд болгох, мөн ууранд жигнэх, бага усанд зөөлөн гал дээр жигнэх маягаар болгож болно. Эдгээр аргаар хоол хийхэд танд нэмэлт тос шаардлагагүй.
  • Махаа чанахаас өмнө нүдэнд үзэгдэж буй ил өөх, арьсыг авах
  • Дэлгүүрээс хүнс авахдаа тэдгээрийн шошгон дээрх мэдээллийг харьцуулан аль болох ханасан тос бага хэмжээгээр агуулж байгааг нь сонгох
  • Малын дотор гэдэсний өөх /бөөрний өөх, сэмж/ хоолондоо хэрэглэхгүй байх
  • Боломжоороо тослог багатай цагаан идээ хэрэглэх
  • Хоолондоо орох махны хэмжээг багасгаж, харин төрөл бүрийн хүнсний ногоо, буурцаг, шош, хатаасан ногоог их хэмжээгээр хийх
  • Мах, амьтны гаралтай өөх тосны оронд ургамлын тос хэрэглэх
  • Ургамлын тосоо хэрэглэхдээ савнаас нь шууд хийхгүйгээр хоолны халбагаараа хэмжиж хийх. Энэ нь тосоо багасгахад тус болохуйц арга юм.
  • Сэндвич хийхдээ аль болох цөцгийн тос түрхэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тослог багатай маргарин сонговол нимгэн түрхэх ёстой билээ. 
Өөх тосны хэрэглээгээ багасгая гэвэл амьтны гаралтай өөх тосыг хэрэглэхгүй байх нь хамгийн чухал гэдгийг битгий мартаарай

Сахар ба түүний хэрэглээ, анхаарах зүйлс

Сахарыг одоогоос 2300 гаруй жилийн өмнө анх энэтхэгчүүд нээсэн гэдэг. Сахар бол бүх цардууллаг хүнсний үндсэн элемент юм. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианд сахар байдаг. Гэхдээ энэ бол дэлгүүрээс таны авдаг гялгар ууттай сахар биш.

 Тэгэхээр бидний өдөр тутам хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг сахар чинь чухам юу вэ?
Сахарыг бидний эрүүл мэндэд тустай ургамал болох чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг ба тэдгээрийг ургаж гүйцсэний дараа тэдгээрт агуулагдах бусад бүх эрдэс давс, витаминаас нь салгаж, боловсруулдаг. Дараа нь буцалгаж, шохойн хүчил, нүүрстөрөгчийн хий, бусад хүсмээргүй зүйлстэй хольж, бяцхан талст хэлбэртэй болгохын тулд дахиад л янз бүрийн хүчлээр цайруулж, модны нүүрсээр шүүдэг. Энэ үед химийн найрлагыг нь шалгахад, үнэндээ хоол биш хор болсон байдаг!
Сахар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Францын нэгэн эрдэмтэн өөрийн хийсэн сонирхолтой туршилт, судалгаагаар их хэмжээгээр сахар хэрэглэх нь хар тамхи хэрэглэсэнтэй адил болохыг баталсан байдаг. Сахар хүний салст мембран, эд эс, булчирхай, цусны судас, нарийн гэдэсний замыг цочроон үрэвсүүлдэг.
Нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг!
Сахар ялангуяа хүүхдийн шүдэнд маш муу! Тухайлбал чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг. Нян, бактери энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг.
Мөн сахарыг хэтрүүлэн хэрэглэснээс болж бага насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд төрөл бүрийн харшил илэрдэг болох нь нотлогдоод байна.
Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй тул   /100 гр сахар 409,2 ккал илчлэгтэй/ илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог.
Энэ бүхэн юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлэхэд, та хэдийчинээ их сахар хэрэглэнэ, төдийчинээ их өвчин тусах магадлалтай! Сахар их хэрэглэдэг хүмүүс ханиад томуу их тусдаг. Таны бие махбодийг бактери, вирустай тэмцэхэд идсэн сахар чинь саад болдог. Сахар идсэний дараа бид урьдынхаасаа бага юм өргөж, арай удаан гүйж, эмх цэгцгүй бодож сэтгэж, илүү их ядардаг болно. Шуудхан хэлэхэд сахар таныг сульдаадаг!
 Сахарын хэрэглээг хязгаарлах нь
 Төрөл бүрийн чихэр, хийжүүлсэн ундаа, янз бүрийн жимсний шүүс, бялуу, өөр маш олон хүнсний бүтэгдэхүүн сахарын агууламжтай.
 Одоо бид энэ талаар мэдсэн тул яавал зохилтой вэ? Тэр бүх амттанаас татгалзах хэрэгтэй гэж би бодохгүй байна! Гэвч бүх юманд тохирсон газар, цаг хугацаа гэж байдаг. Тиймээс жимс жимсгэнэ, хүнсний ногоонд байдаг байгалийн амтыг таашааж сураарай. Эдгээрийг өдөр бүрийн гол хүнсээ болгон амтархан ид! Чихэрлэг ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой байдаг. Чихэрлэг ногоонд эрдэнэшиш, лууван, манжин, улаан манжин зэрэг орно. Төрөл бүрийн жимс нь эрүүл хоолны дэглэм барихад амин чухал ач холбогдолтой. Жимсний агууламжид эслэг, аминдэм, үл исэлдүүлэгч их хэмжээтэй агуулагдсан байдаг. Сахарыг зөгийн бал, бурмаар орлуулах нь илүү үр дүнтэй. Бурам нь сахараас бага илчлэгтэй байдаг. Илүүдэл жинтэй хүмүүс сахарыг төрөл бүрийн сахар орлуулагчаар орлуулах нь байдаг ч энэ нь эрүүл мэндэд төдийлөн сайн биш.
 Амттан идэхийн жаргал болсон сахарыг онцгой тохиолдолд, баярын өдрүүдэд л зориулж хямгадаарай!

Эрүүл хооллолт гэж юу вэ?

Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд Таны юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар Таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтвортой болно.
Эрүүл, зөв хооллох үндсэн зөвлөмж
  1. Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших, шийдвэр гаргах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
  2. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдхүүнийг давамгайлан хэрэглэх
  3. Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй.
  4. Төрөл бүрийн жимс,жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх
  5. Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальц ихээр агуулдаг бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх
  6. Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах
  7. Давсыг бага хэрэглэх
  8. Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
  9. Ус ихээр хэрэглэх
  10. Өглөөний цайгаа заавал уух Эрүүл хооллолт гэж юу вэ?

Улаан лооль нөхөн үржихүйд нөлөөлдөг

Улаан лоолийг улааруулагч Ликопин (Lycopene) гэх бодис нь эр бэлгийн эсийн тоог 70 хувь хүртэл нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын “Cleveland Clinic” эмнэлгийн нөхөн үржихүйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд баталсан байна.
 
Эрдэмтэд өнөөдрийг хүртэл хийсэн 12 эрдэм шинжилгээний бүтээлд харьцуулсан судалгаа хийж дээрх дүгнэлтэд хүрчээ. 
 
Британийн үргүйдлийн эмчилгээг дэмжих “Infertility Network” байгууллага эмчилгээ хийлгэж буй эрчүүдэд нэг жилийн турш Ликопины хэрэгцээг хангах эмчилгээ хийсний дараа тэдний үр тогтоох чадвар нэмэгдэх эсэхийг туршиж үзэхээр болсон гэнэ.
 
Зарим судалгаагаар Ликопин нь түрүү булчирхайн өвчин эмгэгт сайн бөгөөд үрэвсэл, хорт хавдрын явцыг удаашруулдаг болохыг судлан тогтоожээ.

хаврийн ядаргааг хэрхэн даван туулах вэ?

Хавар болохоор зөвхөн тархи ч биш хүний бие махбодь  ядарч илүүтэйгээр зүрх өвдөж, хууч өвчин сэдэрдэг энэ нь уламжлалт анагаах ухаанд улиралтай холбоотой хүний бие өөрчлөгдөж байдаг үүнийг  идээ ундаа, явдал мөрөө тохируулан хэрэглэх  тухай дурьддаг. Үүнд шингэхэд хялбар идээ ундаа  шөлтэй хоол, борц, арвайн гурил, шар тос зэрэг хэт их ачаалалтай ажиллах даарч хөрөх, мөн хэт их идэхийг багасгах хэрэгтэй шингэхэд бэрх идээ  ундаанд ногоонууд, сонгино, цагаан будаа ордог энэ нь хүйтэн бадганы өвчин үүсгэдэг идээ ундаанд ордог  ихэнх хүмүүс үүнийг шингэхэд хялбар хөнгөн идээ ундаа гэж боддог байх. Бадган хийн идээ унд хэтэрвэл бие нозоорч нойр хүрч ядардаг үүнийг хүмүүс хавар болоод ядарч байна хэмээн андуурдаг. Тэгэхээр та  идээ ундаа, явдал мөрөө зохицуулан хэрэглэвэл ядрахгүйгээр хаврыг давж болно.